ЖҮЖИГЧИН Б.ЦЭЦЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААРХ ХЭНД Ч ХЭЛЭЭГҮЙ АЙМШИГТ ТҮҮХЭЭ ХУВААЛЦАЖ БАЙНА!!!

5 настай охиныг хүчирхийлсэн хэрэг нийгэмд тэсрэлт болсоор. Энэ хэрэг явдлаас үүдэлтэй маш олон хүмүүс тэмцлийн хэлбэрт шилжиж өнөөдөр жагсаал цуглаан хийх гэж байна. Мөн олны танил эрхмүүд өөрсдийн цахим хуудсаар эсэргүүцлээ хүчтэй илэрхийлсээр.

Гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн бэлгийн дарамт том жижгийг ялгалгүй шүлсээ савируулан харах гаж донтонгууд зөвхөн Монголоор тогтохгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа нь сэтгэл өвтгөм. Хүн төрөлхтөн харгис хэрцгий, араатнаас дор энэ үйлдлийг эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэж эхэлжээ. Энэ талаар Б.Цэцэг цахим хуудаснаа бичиж олон мянган бэлгийн дарамтад өртсөн эмэгтэй хүн болгоныг нэгдэхийг уриаллаа. Тодруулбал,

“Дэлхий даяар яг одоо бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүд #Metoo гэх хаштагийг ашиглан өөрт тохиолдож байсан доромжлол хүчирхийллийн талаарх хэнд ч хэлээгүй аймшигт түүхээ хуваалцаж байна. Бид ч гэсэн нэгдэх хэрэгтэй ирээдүй хойч үеийнхээ төлөө….” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *