Ш.ЧИМЭДЦЭЕЭ: ҮНЭНДЭЭ МУГЖ Т.БАЯСГАЛАН ЧИНЬ МАНАЙ ХҮНИЙ ТӨРСӨН ХҮҮХЭД БИШ ШҮҮ ДЭЭ

Манай урлагийнханд удам дамжсан уран бүтээлчид цөөнгүй бий. Тэд аав, ээжээрээ дамжуулан урлагийн гал тогоонд чанагдаж, олны танил болдог. Тэдний нэг бол дуучин Т.Баясгалан. Т.Баясгаланг хэзээнээс уртын дууч Д.Түвшинжаргалын охин гэдэг. Хэдийгээр тэрбээр аавтайгаа хамт өсөөгүй ч холбоолтой байдаг, тэр ч байтугай СУИС-д ороход нь хүртэл тусалсан гэдэг. Мөн сүүлд Т.Баясгаланг Д.Батбаяртай гэр бүл болоход Д.Түвшинжаргал манай хүргэн ингэдэг, тэгдэг гээд л ярьж байсан удаатай. Түүний энэ яриа ч Т.Баясгалан, Д.Түвшинжаргал хоёрыг аав охин юм байна гэдгийг баттай итгүүлж өгсөн.

Харин тэдний хэн ч мэдэхгүй нууцыг аавынх нь эхнэр болох Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ задруулж орхилооо. Тэрбээр Өдрийн сонинд өгсөн ярилцлагандаа “Таныг МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргалтай нэг гэрт ороход багагүй шуугиан дэгдэж байсан. Түүний охин Т.Баясгалантай хэр холбоотой байдаг вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Энэ талаар яримааргүй байна. Үнэндээ Т.Баясгалан чинь манай хүний төрсөн хүүхэд биш шүү дээ. Иймэрхүү юм ярихыг хүсэхгүй байна. Хүн бүрт зурсан зураг, төөрөг гэж байдаг. Тэр хүүхэд тэрүүгээрээ л амьдарч байгаа” гэжээ. Тэгэхээр өнөө хүртэл Т.Баясгалан Д.Түвшинжаргалын охин мэтээр ярьж ирсэн нь шоу байсан байх нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *