Намайг ингэж мөрдөөд өө хайж олох гээд байгаа нь бүүр талагдахгүй байна…

​Сайн байцгаанаа уу? Би нөхөртэйгөө амьдраад 9 жил болж байна. Бид 2 2 хөөрхөн хүүтэй 5 болон 3 настай. Би гадаадад 2 сар гаран байж байгаад монгол руу буцаж ирэхэд нөхөр маань намайг хуурсан байсан.

Би ирснийхээ маргааш нь барьсан л даа тэрнээс хойш муудалцаж салаад 1 сар болсон. Тэгээд надаас уучлалт гуйгаад дахиж тэгэхгүй гээд 2 сар болж байж би уучлаад мартаж эхэлж байтал би 7 хоног урагшаа яваад ирэх хооронд намайг дахиал өөр хүүхэдтэй хүүхэнтэй хуурсан байсан. Би ирээд дахиал олж мэдээд би энэ удаад уучлаж чадахгүй гээд гэрээсээ явсан. Тэгсэн нөхөр маань би дахиж тэгэхгүй энэ алдаа байсан гээд надад машин хүртэл авч өгсөн. За тэгээд би уучлий гээд орлдоод хүчэллээ гээд миний сэтгэл бас итгэл байхгүй болчихож. Надад энэ хүнтэй амьдрах ямарч хүсэл алга тэгтэл одоо надад машин авж өгчөөд араас мөрдөөд байхын. 2 удаа би машинаа парклаад гараад ирэхээр гадаа нь хүлээгээд намайг өөр шигээ үйлдэл дээр нь барих гээд байхын.

Би бүр гайхаад байна л даа би явалдаж хуураагүй өөр хүнтэй ч болоогүй энэ хүнтэй байх хүсэл сэтгэл хөрсөн болохоор хамт байя секс хийе гэхээр би зугтдаг болсон. Намайг ингэж мөрдөөд өө хайж олох гээд байгаа нь бүүр талагдахгүй байна л даа. Би энэ хүнээс салах уу яасан дээр бол зөвлөгөө өгөөч хүмүүсээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *