ЖҮЖИГЧИН Г.УНДАРМАА: БИ ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА…

Монголын чинээлэг, царайлаг эмэгтэй жүжигчдийн нэг Г.Ундармаа хошин урлагаа орхиж, кино урлагт хөл тавиад цуврал УСК хийгээд амжсан. Угийн хөдөлмөрч хичээнгүй тэрээр дан ганц кино урлагт хүч үзсэнгүй хүмүүнлэгийн ажилд багагүй хугацааг зарж, УИХ-ын эмэгтэй гишүүдийг ичээсэн тохиолдол хүртэл гарсныг хэн хүнгүй мэдэх бизээ

Өнгөрөгч онд “Ганц бие бүсгүйчүүд” киноныхоо 2-р ангийг хийж үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин бүсгүй маань барууны орнуудаар киногоо гаргаж эх орноосоо хол байгаа элэг нэгт ахан дүүсдээ бэлэг бариад ирсэн. Харин саяханаас юнивишн, скаймедиагийн кино санд “Single Ladies-2” УСК нь шинээр нэмэгдсэн ч буруу гараар орж хулгайлагджээ. Энэнд жүжигчин Г.Ундармаа ихэд сэтгэл дундуур байгаа ба сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө шингээж хийсэн бүтээлийг нь ингээд хамаагүй гар утсаараа бичээд олон нийтэд түгээсэнд “гомдолтой” байгаагаа илэрхийлжээ

Эх Сурвалж 24news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *