НӨХӨР БҮР ИЛТ МЭДЭГДЭЭД Л ГЭРТЭЭ ОРЖ ИРЭЭД УТСАА УНТРААГААД ЕР НЬ Л ЖААХАН ДОГДЛООСТОЙ…

Бид 35 36тай энгийн л нэг гэр бүл. Ханилаад бараг л 15 жил болжээ. Гол асуудал маань би гэж нэг саваагүй хүн нөхөрлүүгээ нэг дугаараас мессеж бичсэнээс болоод байна. Би анхандаа зүгээр янзийг нь үзэх санаатай бичиж эхэлсэн юм тэгсэн нөхөр маань итгээд одоо би яахаа мэдэхээ байгаад байна. Бараг сар гаран боллоо.

Нөхөр бүүр илт мэдэгдээд л гэртээ орж ирээд утсаа унтраагаад ер нь жаахан догдлоостой. Одоо бүүр уулзая гэдэг болсон. Би ч бас больё гэж бодсон боловч юу гэж бичсэн байгаа бол гээд утсаа асаачих юмаа. Би энэ амьдралдаа хайртай. Одоо яавал дээр вэ? Энэ дугаараа хаяад мартаж чадах болов уу? Аль эсвэл чи ийм хүн байсан юмуу гээд уулзах уу?Би энэ саваагүй тэнэг зандаа дургүй хүрээд байна. Энэ бүхнийг эерэгээр яаж шийдэх вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *