6 настай охиноо хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолоор 6 настай охиноо хүчирхийлсэн хойд эцэг гэгдэх Э.Ванданваанчигийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж тооцож 18 жилийн хорих ял онооосон.

Шүүгдэгч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хянаад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 212 дугаар Магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолыг баталж хэвээр үлдээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *