МУГЖ Т.Баясгалангын сэтгэл “ШИМШИРҮҮЛСЭН” яриа..

-Би хэсэг хугацаанд уран бүтээ­лийн завсарлага авсан нь үнэн. Гэхдээ сүүлийн үед зүгээр суусан­гүй.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Түвшинжаргалын Баясгалантай ярилцлаа.

-Гэр бүл зохиож, шинэ хүнтэй болоод уран бүтээлийн хэсэг завсарлага авсан дуучин Т.Баяс­галанг хэзээ шинэ дуугаа хү­мүүст хүргэх бол гэж хүлээж байгаа хүмүүс цөөнгүй. Гэтэл дуучин маань шинэ дуугаар бус кинонд тоглоод гараад ирлээ. Юу болж байгаа нь энэ вэ гэж асуу­маар байна?

-Би хэсэг хугацаанд уран бүтээ­лийн завсарлага авсан нь үнэн. Гэхдээ сүүлийн үед зүгээр суусан­гүй. Шинэ уран бүтээлүүдээ хийж эхлээд байгаа. Удахгүй үзэгч, сонсогч олондоо уран бүтээлээ хүргэх болно. Одоо гэхэд Монголын анхны 3D клипийг үзэгчдэдээ хүргэ­хээр төлөвлөөд ажиллаж байна.

Киноны хувьд одоогоос гурван сарын өмнө “Рашаантын 18” киноны уран бүтээлчид надад хандсан юм. “Хэцүү анги” киноны захирал, багш нарын дүрээр нь хүмүүс андахгүй жүжигчин Навчаа, Сараа эгч нар энэ кинон дээр хамтран ажиллаж, ивээн тэтгэж өгөөч ээ гээд орж ирсэн л дээ. Урьд нь кинонууд дээр хамтран ажиллах санал ирдэг байсан ч дуунаас сэдэвлэж кино хийх гэж байгаа гэдэг нь надад содон санагдсан. Биднийг бага байхад орцонд “Рашаантын 18” гэдэг дуу хаа сайгүй хангинаж, хүмүүс дагаж дуулдаг байсан даа. Ардын дууны хэмжээнд хүртэл түгж чадсан энэ дуунаас сэдэвлэж кино хийнэ гэдэг нь, нөгөө талаас хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчид хамтраад нэг баг болж байгаа нь надад таалагдсан. Харин багийн­хан маань энэ кинонд нэг дүр бүтээчихээч гэсэн учраас сүүлд нь нэг нүдний эмчийн дүрийг бүтээх гэж оролдлоо. Ер нь киноны багийнх­ны нэг сэтгэлээр нэг цул болж ажилладаг нь надад тун сайхан санагдсан. Нэг нэгийгээ сайхан энергиэр цэнэглэж, хур­цалж байдаг нь тун гайхалтай.

-Өөрөө кино шиг л клипүүд хийдэг байсан даа. Тэгтэл шинэ орчин санагдаагүй байлгүй?

-Чөлөөт уран бүтээлч бол ган­цаараа бүгдийг хийдэг бол кинон дээр жинхэнэ багаар ажиллахын чухлыг харуулдаг юм билээ. Нэгнээ өвдчих вий, алдаа гаргачих вий гэж жинхэнэ нэг гэр бүлийнхэн шиг биенээ халамжилж байдаг. Нэг нь алдчих юм бол киноны багт тэр чигт нь нөлөөлж байдаг учраас хичээ­хээс аргагүй. Кино маань инээд­мийн кино. Амьдрал дээр өдөр тутамд гарч байдаг тэр үйл явдлыг хөг­жилтэй хэлбэрээр харуулсан. Би өөрөө инээдмийн кинонд их дуртай л даа.

-Сүүлийн үед бүхий л хүмүүс кино руу хуйлрах болжээ. Зарим кино тэрбумаар нь ашигтай байдаг гэх юм. Тийм болохоор л та кино бизнес рүү оржээ дээ?

-Кино хийж байгаа хүн бүр овойж оцойтол мөнгө олж байгаа гэдэг нь юу л бол. Олж байгаа нь ч байна, олохгүй байгаа нь ч нэлээд байна. Сүүлийн үед л энэ талаар судалж байна л даа. Арваас ганц хоёр нь л ашиг олдог байх. Миний хувьд элдэв ашиг харахаасаа илүүтэй дуу кино болж байгаа гэдгийг нь олзуурхан дэмжсэн хэрэг л юм.

-Дууны уран бүтээлдээ зү­гээр суугаагүй гэлээ. Гэвч Баяс­га­лангийн гэсэн тодотголтой шинэ дуу сонсоогүй санагдаад байх чинь. Яагаад уран бүтээ­лийн тал дээр ийм хойрго байгаад байдаг болов оо?

-Би “Өвөлжих хун” гээд нэг сайхан бүтээл дээр ажиллаж бай­гаа. Нэгмөсөн дуугаа дүрсжүүлээд хүмүүст хүргэе гэж бодож байна. Хуучин бас ч сайхан дуунууд дуулж байжээ. Би хэсэг уран бүтээлийн засварлага авлаа. Тэгэхээр өмнөх дуунууддаа дүйцэхүйц хийгээд давж гарахуйц уран бүтээл хийе гэж бодож, хүлээж байна. Үнэнийг хэлэхэд санаанд хүрсэн сайхан дуунууд ирэхгүй л байна шүү. Санаанд хүрсэн дуу ирвэл өнөөдөр ч гэсэн дуулахад бэлэн байна.

-Хүмүүсийн танил болж, ал­дар цол авчихаар хуучин шигээ дэврүүн сэтгэлээр шинэ бүтээ­лээ хүмүүст дор, дор нь хүргэж чадахгүй хянаад байдаг тал байдаг уу?

-Би үнэндээ тэгж хэцүү талаас нь хүлээж авдаггүй. Хүн хүн өөр өөр л байдаг байх. Үнэнийг хэлэ­хэд хэсэг уран бүтээлийн завсар­лага авлаа, нөгөө талаас нэгэнт гавьяат гэдэг цолыг хүртсэн хүний хувьд мэргэжлийн дуучин хүний чансааг шалгасан, дуучнаас техник шаардсан тийм дууг дуулахсан гэсэн хүлээлт байна аа. Шинэ залуу дуучид ч олноор гараад ирж, тэдэндээ ч бас боломж олгох нь зөв байх, тийм үү.

-Шинэ залуу дуучдад боломж олгоно гэдэгтэй санал нийлэхгүй байна аа. Ер нь хүнийг ид бүтээх үед нь шагнаж, урам өгч байх нь чухал гэдэг ч уран бүтээлийн хувьд царцааж хөргөчих юм бол хэрэггүй юм биш үү?

-Бусдадаа боломж олгоно гэдэг нь тэр газарт миний гэсэн орой зай үгүйлэгдэж байна уу, үгүй юу гэдгийг харж байгаа хэрэг л дээ. Түүнээс Баясгаланг дуу хуураас холтгон төсөөлөхийн аргагүй. Дуугаа дуулаад л гараад ирнэ. Би гавьяат цолыг хөл хүнд байхдаа хүртсэн. Хүүгээ төрүүллээ. Хүү маань одоо ой есөн сартай боллоо. Би жил бүрийн гурав, зургадугаар сард уран бүтээлээ үзэгч олондоо барьдаг байсан. Уг нь хоёр жил л өнжсөн юм шүү дээ. Гэтэл танаас эхлээд хатуухан шаардаад эхэлж байна. Одоо уран бүтээлдээ илүүтэй анхаарч, үзэгч олондоо чамбай сайхан бүтээлүүдээ барьж эхлэх болно.

-Хэзээ?

-Тун удахгүй. Одоо бяр амтагдаж байна шүү.

-Олимпийн аварга төрдөг өдөр Кёкүшюүзан та хоёрын хотын гудмаар машинтай дав­хиж байсан зураг энд өлгөөтэй байна. Ингэхэд та хоёр хэдэн онд танилцсан юм бэ?

-Бид хоёр 2007 онд танилцсан юм. Хуримаа 2009 онд хийсэн.

-Цагаан хоолны ресторан нээсэн байх аа. Баясгалан маань цагаан хоолтон болчихсон уу?

-Би цагаан хоолтон биш л дээ. Монголчуудаа цагаан хоолтон бол гэж уриалахгүй. Гэхдээ махны хэрэглээгээ хянаж байгаасай гэж хүсдэг. Цагаан хоолны “Хайрын зоог” ресторан бол махны хэрэг­лээгээ багасгаж цагаан хоол идэхийг хүссэн тэр хүмүүст зориул­сан ресторан л даа.

-Сүүлийн үед энергийн ойл­голт, бясалгалын тухай их ярих боллоо. Өөрөө бага залуугаасаа бурхан шашны дуу дуулдаг бай­сан. Ямар нэг чиглэлийн бясал­гал хийдэг үү?

-Өвөө, эмээ маань бурхны шашин шүтдэг байсан. Багадаа буурал ааваараа тарни заалгуулж, хааяадаа уншчихдаг хүүхэд бай­лаа. Тиймдээ өөртөө тэрүүхэндээ итгэлтэй нэгэн байсан, хүүхэд байхаасаа л. Бурхан харж байгаа, нүгэл үйлдэхгүй, бурхан шүтдэг болохоор сайхан амьдарна гэж л бодож өссөн. 2003 оноос бурхны тарни, буддагийн дуунуудыг дуулж эхэлсэн. 2009 онд хөл хүнд байх­даа “Баяр баясгалан” гээд бурхны дуунуудаар цомог гаргаж байлаа.

Бясалгалын хувьд 2003 онд Шри шригийн бясалгалд анх сууж байсан юм. Хүн бага боловч бясал­гаж байх хэрэгтэй. Тэгэхийн тулд заавал ажил цагаа алдаж бясал­гаад байх хэрэггүй хэсэг хугацаанд сэтгэлээ чөлөө­лөөд бясалгах нь чухал гэж боддог юм. Машиндаа ч юм уу, унтахынхаа өмнө ч юм уу. Түүнээс хэт автаад хажуу хавиргын хүмүүсээ үгүйс­гээд, таарч нийлэхгүй байх нь дэмий юм шиг санагддаг болсон шүү. Бид чинь монгол хүмүүс. Монгол нүүдэлчин ахуйн амьдрал өөрөө агуу шүү дээ. Сүүлийн үед би бүр илүүтэйгээр үүнийг ойлгоод байгаа. Заавал Энэтхэгийн аль нэг шашны урсгалд хэт автах бус нүүдэлчин соёлоо шүтэж амьдрах ёстойг. Бясалга­лаас авах юм бол бий. Би хэт дэврүүн, омголон байх хорин гурван настайдаа бясалгалд анх яваад нэг зүйлийг ухаарч ойлгосон нь сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахгүй байж сурсан явдал юм… ЦААШ ҮЗЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *