”Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар таалал төгсчээ

2010 оны Болор цом-27 наадмын эзэн, яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар таалал төгссөн гэх гүн харууслын мэдээ бидэнд ирлээ.

Ховд аймгийн хөх уулсын дундаас төрсөн эглээс эгэл, томоом тос одыг тэнгэр таалж, монголын утга зохиол, шүлэг яруу найрагт дуртай ард түмэнд маань хүнд гарз тохиолоо.

Тэр бол зүгээр ч нэг яруу найрагч биш. Судлаач, шүүмжлэг ч Г.Батсуурийн нэгэнтээ тэмдэглэн үлдээсэн шиг “Сайныг муутай, сайхныг муухайтай, харыг цагаантай харгалдуулан дүрсэлдэг туульсын уламжлалыг баяжуулан сэтгэл хөдлөлөө байгалийн үзэмжтэй харгалдуулан бичих нь түүний нэгэн онцлог болой. Найрагч бээр алдарт “Урианхайн хөх уулс” шүлэгтээ ч уулсаа цаг хугацаатай харгалдуулан бичсэн нь уг шүлгийг томруулдаг.

Нүүдэлчин ахуйд төрж, төлөвшсөн яруу найрагчдад л байдаг нүнжиг, юмыг томоор харахуйн далайц, галав юүлж байсан ч үл ажран суухуйн дэлгэр чанар энэ яруу найрагчид байгаа нь түүний “Урианхайн хөх уулс” шүлгээс тодрох буюу. Уул сайхан, уулнаас сайхан юм уул л байдаг гэдэг сэн. Монгол найрагчид уулсаа их бичсэн, харин Хөөдэйн Эрдэнэбаатар шиг бичсэн нь хэд бол”. Түүн шиг эх нутаг, уул усныхаа тухай тийм их бичсэн нь бараг л үгүй. “Болор цом-27” наадмын эзэн болсны дараахан түүнээс “Болор цом” хэмээх энэхүү нэр хүндтэй наадмын эзэн болсноор таны амьдралд болон эргэн тойронд юу өөрчлөгдөв? Хэмээхэд “Илүү баян цатгалан болчихсон биш, би гэдэг хүн чигээрээ л үлдсэн. Тиймээс надад өөрчлөгдсөн юм байхгүй” хэмээж байжээ. Тэр бол жинхэнэ яруу найрагч, тэр дундаа хүн байсан юм. Яруу найрагчийн гэр бүл, төрөл төрөгсөд, ахан дүүс, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *