А.Сүхбат аваргын 21насаар дүү, 3 дахь эхнэр аваргыг араар нь тавьж байгаад баригджээ


Даян аварга А.Сүхбат тун удахгүй долоо дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа бололтой. Түүний анхны эхнэр Б.Баясгалан нь гурав, хоёр дахь эхнэр болох Баянхонгор аймгийн Аюуш хэмээх хүчитарслангийн ач охин Содоо хоёр хүү төрүүлж өгсөн бол хамгийн сүүлд залуу эхнэр Н.Гарамханд нь хоёр жилийн өмнө хөөрхөн хүү төрүүлж өгсөн.

Тэгвэл Н.Гарамхандыг дахин хөл хүнд болж тун удахгүй нярайлах гэж байгаа. Хүмүүс аваргийг л хэдэн эхнэрүүдээ хуурч явдаг хэмээн боддог бол түүний сонгосон бага хатан айхтар юм. Гарамханд нь аваргатай нэг гэрт амьдарч байхдаа, өөр залуутай уулздаг байсан бөгөөд бүүр хамтдаа хөтлөлцөн яваа зураг нь саяхны нэгэн сэтгүүлд тодоос тод гарчээ. Залуу хүн болохоор аргагүй ,үеийнхээ залуусыг шохоорхдог юм байлгүй дээ.

Хэн нэгнээ хуурах, араар нь тавих явдлыг байнга нууцлан мэдэгдэхгүй байна гэдэг мэдээж хэцүү. Хэлж буй хэдхэн үгсээрээ үүнийгээ илчилж байгаагаа тэд мэддэггүй. Хайрт чинь чамд юу хэлж байгааг сайн анзаараарай.

Эрчүүд шинэ нууц амрагтай болсон хэдий ч эхнэртэйгээ хуучин харилцаагаа хадгалж үлдэхийг ихэд хичээдэг. Хоёр эмэгтэйд нэгэн зэрэг өөрийгөө зориулах нь мэдээж хэцүү. Дараах 5 өгүүлбэрийг эхнэрээ хуурч байгаа эрчүүд хэлэх нь элбэг гэнэ шүү.

“ЧИ ӨМНӨ НЬ ХАМААГҮЙ ДАЖГҮЙ ХАРАГДДАГ БАЙСАН”

Ингэж хэлснээр тэр өөрийг тань яг хуурч мэхлээгүй байгаа боловч энэ талаар бэлэн байна л гэсэн үг. Түүнээс гадна, урд өмнөх шиг гал халуун мэдрэмж буурч буй буруугаа тань руу чихэхийг оролдоно.

“МИНИЙ ЦАМЦЫГ УГААСНЫ ХЭРЭГГҮЙ, БИ ӨӨРӨӨ ХИЙЧИХНЭ”

Тэр үргэлж ийм ажилсаг байсан уу? Хэрэв тийм бол та үнэхээр азтай бүсгүй юм. Харин тэр урд өмнө нь ингэдэггүй байсан бол сэжигтэй гэсэн үг. Магадгүй, цамцан дээр нь хэн нэгний уруулын будаг хүрчихсэн юм биш биз?

“БИ АХИАД Л ОРОЙТОЖ АЖИЛЛАХААР БОЛЧИХЛОО”

Ажлын хэнээтнүүдэд анхаарлаа хандуулахад илүүдэхгүй. Гэхдээ тэр үлгэр жишээ гэр бүлсэг эр бол өөр хэрэг. Харин тэрээр тийм уйгагүй хөдөлмөрлөж байгаа мөртлөө мөнгө бага аваад байвал бас л НО-той шүү. Тэр “ажлынхаа” шинэ найз бүсгүйд мөнгөө зарцуулаад байгаа юм болов уу…

“ЧИ НАДАД ИТГЭДЭГГҮЙ, ЭНЭ ЧИНЬ БИДНИЙ ХАРИЛЦААГ БАЛЛАЖ БАЙНА”

Хэрэв чи эр хүнийг байхын аргагүй болтол нь хий харддаг бүсгүйчүүдийн нэг бол түүний ингэж хэлэх нь зөв байж мэднэ. Гэвч та тэгдэггүй байтал тэр ингэж хэлбэл бас л бодууштайЦААШ ҮЗЭХ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *