Б.ЦЭЦЭГ: УНАСАН ДЭЭР НЬ ГИШГЭХ ГЭЭД АРЧААГҮЙ ЗАН ГАРГАЖ БАЙНА УУ!!!


Дуучин Ука олон нийтийн цахим сүлжээнд реппер Цэцээг эвгүй байдалд оруулж буй бичлэг гэрлийн хурдаар тархсан гэж хэлэхэд болно. Түүний бүдүүлэг гэмээр үйлдэл олныг бухимдуулаад авсан ч тэрээр “XMF”-ийн хамт олон болон хөтлөгч Ялалт, реппер Цэцээ, Энгүүн нараас уучлалт гуйхын сацуу нийт үзэгч олноос уучлалт гуйгаад авсан. Түүний энэхүү болчимгүй үйлдэл дээр дөрөөлөн доромжилж буй хүмүүсийг харсан жүжигчин Цэцэг мөн бухимдаад авав. Тэрээр “Унасан дээр нь дэвсэх гээд арчаагүй зан гаргаж байна уу!!! Өөдгүй зан гаргахаа болчхооч. Аманд aялагддаг дуутай ард түмэндээ үнэлэгдсэн, өдийгөөс төдийг хүртэл бор зүрхээрээ явж ирсэн Укаг бүү зовоо!!! Эмэгтэйчүүд л бас харааж зүхэж байгаа харагдах юм яагаад ядуу сэтгэлгээтэй болчхов!” хэмээжээ. Түүнтэй ижил байдалд орж бусад хүмүүст чичлүүлж үзсэн Цэцэг түүний зовлонг ихэд ойлгож буй бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *