“БУГАНДАЙН ТУС” ЖҮЖИГ ХҮҮХДИЙН ЗУСЛАНД ТОГЛОГДОЖ БАЙНА

“Жем Хужирт” компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр хүүхэд багачууддаа зориулан төлөвлөгөөт ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд анх удаагаа “Жем Хужирт” компанийн ах эгч нараас нь сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд багачууддаа “Бугандайн Тус” хүүхдийн жүжгийг хүүхдийн зусланд очин тоглуулж байгаа юм байна. Тус жүжгийг тоглосноор хүүхэд багачууд жүжгийн баатруудтай хамтдаа дуулж бүжиглэн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд олон улсын хүүхдийн найрамдал зусланд очин 730 гаруй хүүхэд багачуудад эрдэст усны ач тусыг ойлгуулахыг зорилгоо болгосон “Бугандайн Тус” хүүхдийн жүжгийг тоглосон бол тус жүжиг нийтдээ одоогоор 3000 гаруй хүүхэд багачуудад хүрээд байна.

 

Үүнчлэн энэ сарын эхээр болсон олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Улаанбаатар их дэлгүүр, Зайсан хилл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн задгай талбайд тус жүжгийг үнэгүй тоглож хүүхэд багачууддаа бэлэг барьсан. Тус үйл ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байгаа төдийгүй зуны амралтаа нийслэлийн харьяаны хүүхдийн зусланд өнгөрүүлж байгаа хүүхэд бүртэй “Бугандайн Тус” хүүхдийн жүжгийн баатрууд хэзээ ч уулзаж болзошгүй гэдгийг “Жем Хужирт” компанийн ах эгч нар нь хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *