“Сансрын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас гэмтсэн 14 настай охины биеийн байдал зовиуртай байна

Өчигдөр буюу зургадугаар сарын 13-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сансрын хөлөг” тоглоом хугарч, хүүхдүүд бэртсэн хэрэг гарсан. Эл хэрэг 15:00 цагийн үед гарсан бөгөөд ослын улмаас гэмтсэн дөрвөн хүүхдийг ГССҮТ-д шилжүүлсэн байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтыг хийж урьдчилсан байдлаар хугарсан тоглоом нь насжилт өндөртэй, хуучирсан гэх дүгнэлтийг гаргасан юм.

“Сансрын хөлөг” тоглоом нь найман хүний багтаамжтай аж. Осол гарах үед тоглоомын бүхээгт хоёр том хүн, зургаан хүүхэд байжээ. Энэ талаар нэгэн иргэн цахим хуудаснаа мэдээллэхдээ “Дүүгээ парк дээр тоглуулах гэж ирээд юу харчихваа. Нөгөө эргэлддэг пуужин нь хугарч унаад бөөн хүүхдүүд цус нөжиндөө хутгалдаж, уйлаан майлаан болж байна” гэсэн байдаг. Хугарсан пуужин дотроос хүүхдүүдийг нэг нэгээр нь зөөж гаргаж байгаа бөгөөд нэг охины бие бүсэлхийнээс доош мэдээгүй болчихлоо гэж ээж нь хашгирч уйлж байгаа бичлэг цацагдсан юм. Энэхүү хэргийн мөрөөр бид холбогдох хүмүүстэй уулзаж сурвалжлахыг зорилоо.ЦААШ ҮЗЭХ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *