Хүн 75 наслахдаа 25 жилийг нь унтаж өнгөрөөдөг! Тиймээс ямар байрлалаар унтвал зөв бэ гэдгийг мэдэж аваарай


Бид нойронд дунджаар амьдралынхаа гуравны нэг хугацааг өнгөрөөдөг байна. Өөрөөр хэлбэл, хүн 75 хүртэл насаллаа гэж төсөөлөхөд бүхэл бүтэн 25 жилийг нь унтаж өнгөрөөдөг байна. Сэтгэл хөдөлгөм тоо байгаа биз? Бүтэн, тайван нойр зөвхөн хүний хөдөлмөрлөх чадварт нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндэд ч нөлөөлнө. Эрүүл мэнд – хүний наслах хугацаанд шууд нөлөөлдөг гэдгийг та мэднэ.Тийм учраас өнөөдөр та бүхэндээ хэвтэх түгээмэл байрлалыг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр байрлал таныг тайван нойрсоход туслах тул маргааш өглөө нь сэргэлэн цовоо босох болно.

Ямар байрлалаар унтах вэ?
3 хүний 2 нь тулгуур хөдөлгөөний эрхтний асуудалтай гэж гомдол хэлдэг. Үүний шалтгаан нь хэвтэж байгаа байрлал болон орны буруу гудас гэдгийг тэр болгон мэддэггүй байх ажээ.

Хэвтэж байгаа буруу байрлал эрүүл мэндэд үнэхээр гаж нөлөөтэй гэдгийг анхаараарай. 1. Гэдсээрээ доош харж хэвтэх Энэ байдлаар бид хүзүү, нуруунд ачаалал өгнө. Гэхдээ эмч нарын зөвлөж байгаагаар хэрвээ гэдсээр өвдөж байгаа бол энэ байрлалаар унтаж болно. Энэ байрлал мөн цусны даралт бууруулахад нөлөөлдөг. Хамгийн гол нь өдөр болгон энэ байрлалаар унтах тохиромжгүйг анхаараарай. Нуруугаараа дээш харж унтах нь эрүүл мэндэд хавьгүй дээр ажээ.

Beautiful blond woman sleeping on a sofa lying on her stomach with her head on her arms and a serene expression

Нуруугаараа дээш харж унтах Заримдаа хурхирдаг хүмүүст тохиромжгүй байрлал. Мөн ууц нуруугаар ачаалал өгдгийг мартаж болохгүй. Биед илүү эвтэйхэн байлгахын тулд өвдөг доороо дэр ивж унтаж болно. Ингэснээр нуруунд ирэх ачааллыг багасгах ажээ.

Beautiful cool young fit woman in sportswear lying in Shavasana (Savasana, Corpse or Dead Body Posture), resting after practice, meditating, breathing, side view, studio, black background

Далайн од загасны байрлал “Нуруу”-гаараа хэвтэх бас нэгэн хувилбар, гэхдээ хөл гараа алдалж хэвтэнэ. Энэ байрлалаар унтах сайн, яагаад гэвэл биеийн үе мөчөөр ачаалал жигд тардаг ажээ. Нойргүйдлээс хамгаална, толгойн өвчин дарна, гэхдээ их орон зай эзлэхийг та ойлгосон байх. Жишээ нь, хайртай хүнтэйгээ хамт ийм байрлалаар унтвал асуудал үүсэх нь ойлгомжтой болов уу. 5. Хажуугаар Байнга хурхирдаг хүмүүст маш тохиромжтой байрлал. Мөн хүзүү, нуруунд ирэх ачаалал бага, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Эмч нар баруун талаараа хэвтэхийг зөвлөж байна, зүүн талаараа хэвтэхэд зүрхэнд хэт их ачаалал ирдэг гэж анхааруулжээ.

“Хэвлий дэх үр” Хажуугаараа хэвтэнэ гэхдээ хөлөө өвдгөөр нь нугалаад хүзүүгээ дотогш цээж рүүгээ хумина. Ходоод болон гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө, яагаад гэвэл энэ байрлалаар хэвтэхэд цусан хангамж сайжирдаг. Гэхдээ хүзүүнд ирэх ачаалал нэмэгддэг байна. 7. Тэврэлт Хайртай хүндээ тэврүүлээд хэвтэх сайхан – стрессийн эсрэг гормон ялгаруулалтыг идэвхжүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Гэхдээ энэ байрлалаар бүтэн сайхан нойрсож чадахгүй, яагаад гэвэл байнга сэрдэг байна. Эмч нарын үзэж байгаагаар хайртай хосууд “нуруу нуруугаараа” нийлж унтахыг хамгийн тохиромжтой байрлал гэж үзжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/196195/ © XopoM News

 

people, relationship difficulties, conflict and family concept – unhappy couple lying back to back in bed at home

Мэдээж байрлал болгон өөр өөрийн хувилбаруудтай байгаа. Хувилбар болгон тухайн хүний онцгой шинж чанараас шалтгаалж харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Хэвтэх байрлалаас гадна дэр, ор маш чухал үүрэг гүйцэтгэхийг мартаж болохгүй, бас дуу чимээ ихтэй хөршүүд, сэтгэлийн дарамт – энэ бүгд тайван нойрсож чадах эсэхэд нөлөөлнө. Таагүй хүчин зүйл шөнөжингөө орондоо хөрвөөхөд хүргэдгийг та мэдэх биз ээ. Тиймээс өөрт тохирох байрлалыг сонгож авахыг хичээгээрэй. Тайван нойрсоход гадаад хүчин зүйлээс, мөн тухайн хүний биеийн байдал ч нөлөөлнө. Амжилттай хүмүүс оройн ямар нэгэн дадал зуршилтай байдаг нь оройн цагийг зөвхөн зүй зохистой өнгөрөөгөөд зогсохгүй, мөн тайван нойрсоход бэлдэж байгаа хэрэг ажээ. Танд ямар байрлалаар унтахад эвтэйхэн байдаг вэ? Өөрийн гэсэн оройн дадал зуршилтай юу?

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/196195/ © XopoM News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *