Манай улсын 27 иргэн хар тамхины хэрэгт холбогджээ

Монголчууд урд хөршид хар тамхи болон хулгай дээрмийн хэрэгт их холбогддог. Өнөөдрийн байдлаар манай улсын 27 иргэн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд олон иргэн хар тамхины хэргээр Хятад улсын шүүхээр шийтгүүлсэн байна.Шийтгүүлсэн хүмүүсийн хувьд тээвэрлэсэн, дамжуулсан, бусдад зарахыг оролдсон гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Олонх нь амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох гэж яваад ийнхүү “бүдэрдэг” бол зарим нь хар тамхи тээвэрлэж яваагаа мэдсээр байгаад өөрийгөө эрсдэлд оруулдаг талаар албаны эх сурвалж мэдээлжээ.

П.УРНАА

Эх сурвалж:medee.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *