ЭЭ БУРХАН МИНЬ МУГЖ СУВД ГУЙАН ЦОЧИРДОМ ӨӨРЧЛӨЛТ ОЛНЫГ БИШРҮҮЛЭВ

Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэнд Монголд орж ирээд нилээдгүй жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Зэрлэг, секси Дани дизайн, дээд зэргийн чанарыг мэдрүүлэхээр зорьж буй гэх тус компанийн хамт олон үе үе олны танил эмэгтэйчүүдийг шинээр гарч буй коллекцийнхоо нүүр царай болгож сюрприз барьдаг.

Өмнө нь хөтлөгч Мөнхбаясгалан, УИХ-ийн гишүүн Оюун нарт эрс өөрчлөлт хийж олонд тэдний бас нэгэн өөр төрхийг харуулаад амжсан. Шүүмжлэл, магтаал аль алинийг нь дагуулсан тэд энэ удаад өөрсдийн “Хэмнэл” коллекцийн нүүр царайгаар Төрийн соёрхолт , Ардын жүжигчин хатагтай Н.Сувдыг сонгожээ.

Монголчуудын дунд гайхамшигт зоригтой хатны дүрээр зүрх сэтгэлд нь хоногшсон жүжигчин Н.Сувдыг эрхэмсэг төрх, энгийн байдал нь тун чиг чимдэг. Харин энэ удаагийн “DYRBERG KERN”-ийн хамт олны бүрдүүлсэн дүр төрх нилээд шүүмжлэл дагуулах шинжтэй. Хайртай жүжигчнээ тэс өөр дүр төрхтэйгөөр харах олонд таалагдсангүй бололтой.

Этгээд төрх, эрхэмсэг байдал, эрч хүч байвч эв хавгүй мэт зураг ч мөн сурталчилгааны зурган дунд байхыг харсан хүмүүс ийнхүү шүүмжлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *