Нөхрөөсөө салая гэхээр үгүй гээд зууралдаад байх юм

Сайн байна уу. Би та нараас зөвлөгөө авах гээд хаанаас ярихаа сайн мэдэхгүй л байна. Би нөхөр, охинтойгоо хамт амьдардаг. Сүүлийн үед өөрийгөө ойлгохоо болиод байна. Би нөхрөөсөө салая гээд гуйгаад, нөхөр салахгүй энэ тэр гээл зууралдаад байж байна. Би нэг залуутай уулздаг. Манай нөхөр үүнийг мэднэ. Тэгсэн хэрнээ л намайг уучлаад байх юм. Охин минь одоо таван настай. Нөхөр бол намайг халамжлах зэргээрээ хамгийн дээд хүн. Гэхдээ энэ хүнийг хайрлах сэтгэл надад юу ч алга. Яаж сэтгэлээ эргүүлэх вэ. Би бол ерөнхийдөө хүнтэй уулзаад баригдсан учир амьдралдаа нэгэнт хар толбо үүсгээд энийг цаашид үргэлж ярьж тодруулах байх гэж эмээж байгаа. Тиймээс салсан нь дээр гэж бодоод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *