Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Ай Одноо…Чи яагаад дандаа ингэдэг юм бэ

Үзэгчдийг байлдан дагуулаад байгаа “Солиот эх” уран сайхны киноны талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан сэтгэгдэлээ бичжээ. тэрээр

“Нийгмээ санаа алдуулсан… Ай Одноо… чи яагаад дандаа ингэдэг юм бэ. Хүний сэтгэл зүрхийг гогодож, нэг бол юу ч үгүй урж тасдаж хаяад, эсвэл гүн гүн санаа алдалтаар дүүрэн өдрүүдийг бодол оюунд уяж чаддаг юм бэ. Шинэхэн киног чинь үзлээ…Бурхны оронд морилсон ижийгээ шимширтэл санаж яг тэр “Солиот эх” кинонд чинь гардаг өрц нь цоорхой өнчин ганц мод мэт өр минь цөмрөв. Хэдэн өдрөөр сэтгэл базлаж ижийгээ санагалзан дотроо хичнээн ч зүсрэв дээ.

Өлгийтэй үрээ чононоос хамгаалж мод барин дайрах эхийн тэр харц, өрц нь цоорхой модны өвөрт хоргодон ижийгээ санан бэтгэрэх хүү, хүүг нь булаагаад нүүгээд явчихсан айлын буйран дээр эврхэн уйлах эх санаанаас гарахгүй хэд хонолоо. Хэдхэн хоногийн өмнө үзсэн “Солиот эх” кино байтугай хэдэн жилийн өмнө тоглосон “Аянгын бороо” чинь мартагдалгүй яг тэр дарамттайгаа, тэр хардалттайгаа, тэр гунигтайгаа, чихарсан хоолойны өнгөтэйгөө санаанд нэвчээтэй хэвээр байна шүү дээ Одноо. Үргэлжлэлийг эндээс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *